
ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдрийн хурлаар Үүрэн холбооны оператор компаниудтай барьцаа авах асуудлуудыг хэлэлцсэн тухайгаа дурьдсан.

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдрийн хурлаар Үүрэн холбооны оператор компаниудтай барьцаа авах асуудлуудыг хэлэлцсэн тухайгаа дурьдсан. Тухайлбал "“Мобиком” компани 10 ба түүнээс дээш жил ашиглаж буй хэрэглэгчдийн барьцаат төлбөрийг буцаан олгосон. 2013 оны зургаадугаар сар гэхэд барьцаа олголтыг бүрэн дуусгана. Иргэд “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтран гаргасан төлбөрийн картыг авч хэрэглэснээс хамааран урамшлууллыг авахаас гадна барьцаа төлбөртөө хүү тооцуулж сард гарсан төлбөрөөсөө хасуулаад эхэлсэн байгаа. Харин секундээр тооцох алхамын хувьд бүх үүрэн холбооны оператор компаниудын хувьд 3 дугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр бидний тавьсан шаардлага ажил болоод явж байгаа" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)