
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Чингис хаан” нэр,
“Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх,
ашиглахжурмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга,
Ж.Батзандан нартай хамтран боловсруулж Засгийн газарт өргөн барьсан
билээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахжурмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нартай хамтран боловсруулж Засгийн газарт өргөн барьсан билээ. Тэгвэл 14 хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар энэхүү санал дэмжигдсэн байна. Тун удахгүй УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганд хэлэлцээд энэ хууль батлагдана гэж найдаж байгаагаа ШӨХТГ-ын дарга О.Магнай хэллээ. Мөн тэрбээр "Онгоцны түлштэй ходбоотой асуудал байгаа. Энэ асуудал дээр төрөөс цогц арга хэмжээ авна. Ойрын хугацаанд Ерөнхий сайдтай энэ асуудлыг яриад ер нь цаашдаа онгоцны түлшний асуудлыг яах ёстой юм гэдгийг шийдвэрлэнэ" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/