
Тэргүүний жагсаалч анги, хамт олон шалгаруулах Монгол цэрийн жавхаа уралдаанд нийт 25 анги, байгууллагын офицер, ахлагч, сонсогч гэрээт цэргийн болон хугацаат цэргийн албан хаагчид зэрэг 7200 гаруй цэргийн албан хаагч оролцох юм байна. Уралдааныг 2 үе шаттайгаар явуулж амжилттай оролцсон ангиудын жагсаалыг Сүхбаатарын талбайд нийслэлийн иргэдэд үзүүлэхээр төлөвлөжээ. Уралдааны эхний шалгаруулалт энэ оны 4 дүгээр сарын 04-15-ны өдрүүдэд болох бөгөөд дараагийн шатанд 9 ангийг шалгаруулна гэж тэрээр хэллээ. Эх орон, ард түмэн, хамт олон эр цэргээрээ, хуагцаат цэргийн алба хааж байгаа хүүгээрээ эцэг эх, гэр бүлийнхэн нь бахархсан энэхүү жагсаалын ажиллагаа нь залуучуудыг эх оронч үндэсний бахархалт үзлээр хүмүүжүүлэх төлөвшүүлэх, цэргийн ёслолын арга хэмжээг иргэдэд сурталчилах өдөр байх болно гэж онцлон хэлсэн юм. Удирдлагын зөвлөлийн гишүүд Монгол цэргийн жавхаа уралдааныг зарлахын төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.