УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Улсын сайн малчин, тариаланчаар шалгарсан 70 гаруй иргэнийг хүлээн авч, баяр хүргэсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүд ч мөн амжилтаараа тэргүүлсэн малчин, тариаланчидтэй Төрийн ордонд уулзалт хийх гэж байна. Гишүүд 15 цагт УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхээс өмнө өөрийн тойргийнхонтой уулзаж, өвөлжилтийн байдалтай танилцах хүсэлтэй байгаа юм. Харин Улсын сайн малчин, тариаланчдын хувьд төрөөс тэдэнд хандсан ямар бодлого явуулж байгаа, явуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл сонсох хүсэлтэй байгаа аж. Тэд уулзалтын талаар тойргийн гишүүдтэйгээ зураг авахуулах юм байна.
Т.Гэрэл