
Түүнийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Мөн 2012 оны 7-11 дүгээр саруудад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтод байрлах зуслангийн айлуудаас их хэмжээний монетон бөгж, үүргэвч, унадаг дугай зэргийг дөрвөн удаагийн үйлдлээр хулгайлсан Болд гэх этгээдийг баривчилж, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Харин энэ сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооноос автомашин хулгайлсан Аюурболдыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)