Мэргэжлийн сумогийн Хацу башё сонирхолтой болж байна. 12 дахь өдрийн барилдаанд буюу өчигдөр Ёкозуна Харумафүжи Котошогикүг давснаар нэг ч уналгүй 12 даваа аваад байна. Харин түүний гол өрсөлдөгч болох Хакухо Озеки Котоошюүд унаснаар 10 даваа, 2 унаатай болж ирлээ.
Ингэснээр Харумафүжи Бямбадорж маань 5 дахь удаагаа Японы мэргэжлийн сумод түрүүлэхэд тун ойрхон байна. Одоо тэрээр 3 барилдаанаас 2 даваа авахад л түрүүлэх нь тодорхой болно. Магадгүй өнөөдрийн барилдаанд ч 5 дахь түрүүний болзолыг хангах давааг авч болох юм.

Мэргэжлийн сүмогийн Хацү башё эхлээд 12 хонож байна. Одоогийн байдлаар Харамафүжи Д.Бямбадорж ганц унаагүй 12 даваатай байна. Өмнөх сард муу барилдаж 10 давахгүй бол аварга цолоо хураалгах хүртэл донгодуулаад байсан харамафүжи Д.Бямбадорж энэ эрчээрээ нэг ч уналгүй түрүүлэх боломжтой байна. Одоо зөвхөн хоёр даваа давахад л түүний түрүүлэх нь тодорхой болох юм. Түүний араас Хакухо Озеки Котоошюүд унаснаар 10 даваа, 2 унаатайгаар нэхэж байна.
Сэтгэгдэл (3)