Ерөнхий сайд Н.Алтанхуягт тавьсан С.Бямбацогт гишүүний асуулгын хариуд холбогдох албаны хүмүүс УИХ-ын чуулганд оролцон хариулж байна. МАН-ын гишүүд "2012 оны улсын төсвийг 2013 оныхтой харьцуулбал, төрийн албан хаагчдын цалингийн зардал 210 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн албан хаагчийн дундаж цалинг 500 мянган гэж үзвэл, 33 мянга орчим төрийн албан хаагч төрийн албанд шинээр орсон. байна гэсэн тооцоо хийж болно. Мөн төрийн албаны бараа үйлчилгээний зардал өмнөх оныхоос 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин, бараа үйлчилгээний зардал нийлээд 410 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь төрийн албаны тоог нэмэгдүүлсэн" гэж мэдэгдсэн. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан үүнд тайлбар өглөө. Тэрбээр " Төрийн албан хаагчдын цалин 210 тэрбумаар нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ 2012 онд цалинг нэмэгдүүлсний ажилчдын тоо, нийт ажилчдын цалингийн хэмжээ нэмэгдээгүй. Зөвхөн 2012 онд нэмэгдсэн цалингийн ачаалал нь энэ. Мөн урсгал зардал 200 гаруй тэрбумаар нэмсэн нь өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэрүүдийг гүйцэтгэхэд зориулсан мөнгө. Харин бүтцийн өөрчлөлт хийснээр орон тоо огт нэмэгдээгүй. Өмнө нь 4424 төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоотой байсныг 3986 болгосон нь 438 нэгжээр буурсан үзүүлэлт. Харин энэ жил 6800 орон тоо нэмэгдсэн нь хууль эрх зүйн орчин өөрчлөлт орсонтой холбоотой. Тухайлбал орон нутгийн шүүх байгууллагад 840, прокурорт 247, ЦЕГ-т 710, Хил хамгаалах газарт 480 орон тоо нэмэгдсэн байгаа" гэлээ.



















































Сэтгэгдэл (2)