Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам яруу найраг, хүүрнэл
зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, жүжиг
кино, судлал шүүмж, баримтат уран зохиол, орчуулгын бүтээл гэсэн найман
төрлөөр бүтээлээ авч, бүртгэлийн хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сард
дууссан билээ.

дууссан билээ.Уг наадмын эцсийн шалгаруулалтыг “Болор цом-30” наадамтай хамтатган зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулсан. Учир нь энэ жил “Болор цом” наадмын тэгш тохиож байгаа учраас зохион байгуулалтын цаг үе нь хоёр том наадмыг нэг дор зохион байгуулах боломжгүй байсан гэж албаныхан тайлбарлаж мэдэгдэл хийж байсан. Тэгвэл утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2012” наадам 12 дахь жилдээ болох гэж байна. Ёслолын ажиллагаа маргааш Чингис зочид буудалд болох бөгөөд “Алтан өд” наадмын үеэр Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналаар уран бүтээлчдийг шагнахаар болжээ. Үүнд: Д.Алтангэрэл “Тогосын цагаан овоо”, Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис” Л.Ганзул “Сэтгэл бүрдийн тойром”, В.Нэргүй “Хайрын зүг”, Б.Сарантуяа “Сорхугтани хатан”, С.Ууганбаяр “Тавилангийн цэцэрлэг”, М.Амгалан “Дутуу сонссон дуу”, Г.Сонинбаяр “Тунгалаг дарсны эгшиг”, Б.Чулуунцэцэг “Амраг нандин”, Т.Нямдэндэв “Бугын дуудлага” бүтээлээрээ авсан бол З.Далхжав, Ц.Дашдамба, Ц.Нүүдэл нар багтсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/