Иргэдэд ял эдэлсэн, эсэх тухай тодорхойлолтыг цагдаагийн байгууллагаас авахад хүндрэл учирч байсныг шийдвэрлэх зорилгоор НДЕГ, ЦЕГ-ын дарга нар хамтарсан шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 20-ноос эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдэд НДЕГ-аас цагдаагийн тодорхойлолтыг олгож эхэлсэн байна. 

















































