Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "High class" зочид буудалд үйлчлүүлж байсан Ш гэх эмэгтэй зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгаж байгаа юм. Мөн уг хэрэгт хохирогч эмэгтэйтэй хамт явсан найз болох 35 настай Г болон БНХАУ-ын иргэн У нар түүнчлэн буудлын ресепшн зэрэг таван хүнийг шалгаж эхлээд байгаа. Харин хохирогчийн найз 35 настай Г, хятад улсын иргэн У нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.
Учир нь түүнийг санаатайгаар хөнөөсөн хэмээн үзэж байгаа аж. Талийгаач эмэгтэй “High class” зочид буудлаар нэг эмэгтэй найз болон хятад иргэнтэй хамт үйлчлүүлж байжээ. Хятад иргэнтэй тус өдөр найзаараа дамжуулж танилцсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэднийг мөнгөнөөс болж маргалдсан гэсэн юм. Учир нь уг эмэгтэй тус хятад иргэнтэй тохирч орсон бөгөөд орсон хойноо хятад иргэн мөнгөө өгөхгүй байжээ. Тиймээс хохирогч эмэгтэй мөнгө өгөхгүй бол үсэрлээ хэмээн айлгаж өөрийн өрөөнөөс гарч буудлын зургадугаар давхрын 407 тоот өрөөний цонхон дээр очжээ. Гэвч удалгүй эмэгтэй буудлын зургадугаар давхрын цонхноос унаж, төмөр сараалжин торонд зоогдож амиа алдсан байна.
Б.Золбоо



















































Сэтгэгдэл (12)