Энэ сарын 8-ны өдөр МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Хэдийгээр түүнийг 14 хоногийн дараа суллана гэж байсан гүйцэтгэн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.



















































Сэтгэгдэл (21)