
Олимпийн хошой аварга И.Ярыгиний нэрэмжит 26 дахь удаагаа “Алтан
Гран-при” олон улсын тэмцээн ОХУ-ын Красноярск хотод өчигдөр эхэллээ.

Олимпийн хошой аварга И.Ярыгиний нэрэмжит 26 дахь удаагаа “Алтан Гран-при” олон улсын тэмцээн ОХУ-ын Красноярск хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд ОХУ-аас 78 бөх, АНУ, Беларусь, БНСУ, Казахстан, Камерун, Иран, Итали, Латви, Монгол, Перу, Сенегал, Тажикистан, Турк, Узбекистан, Украин, Чад, Япон зэрэг нийт 19 орны эрэгтэй 187, эмэгтэй 86 бөх. Тэдний дотор олимпийн аварга дөрөв, олимпийн медальт зургаа, дэлхийн аварга 13 бөх өрсөлдөж байна. Тус тэмцээний шагналын сан нь 150 мянган ам.доллар ажээ. Эрэгтэй 55 кг-ийн жинд олимпийн аварга Ж.Отарсултанов, дэлхийн хошой аварга В.Лебедев нар барилдахаар нэрээ өгсөн ч тодорхой шалтгаанаар зодоглосонгүй, энэ жинд барилдсан дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Тажикийн Н.Ноевт, 74 кг-ийн жинд зодоглосон Б.Нямбаяр Японы бөхөд дийлджээ. Харин манай эмэгтэй бөхчүүд сайн барилдаж Гавьяат тамирчин О.Насанбурмаа жин өгсөн 67 кг-ийн жинд алтан медаль авав.