
“Алтан өд” наадам 17.00 цагт ”Чингис” зочид буудлын Тэмүүжин ресторанд эхэллээ.

“Алтан өд” наадам 17.00 цагт ”Чингис” зочид буудлын Тэмүүжин ресторанд эхэллээ. Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2012” наадам 12 дахь жилдээ болох гэж байна. Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналаар уран бүтээлчдийг шагнах юм. Үүнд: Д.Алтангэрэл “Тогосын цагаан овоо”, Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис” Л.Ганзул “Сэтгэл бүрдийн тойром”, В.Нэргүй “Хайрын зүг”, Б.Сарантуяа “Сорхугтани хатан”, С.Ууганбаяр “Тавилангийн цэцэрлэг”, М.Амгалан “Дутуу сонссон дуу”, Г.Сонинбаяр “Тунгалаг дарсны эгшиг”, Б.Чулуунцэцэг “Амраг нандин”, Т.Нямдэндэв “Бугын дуудлага” бүтээлээрээ авсан бол З.Далхжав, Ц.Дашдамба, Ц.Нүүдэл нар багтсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/