Улсын өмч хөрөнгөөр хувьдаа тансаглаж ажилчдын дэмжлэг нэрийдлээр тарааж
шамшигдуулдаг дарга нарын хэрэг өдөр бүр ил болсоор. Иргэний
нисэхийн ерөнхий газар л гэхэд өнгөрсөн жилд зөвхөн гадаад руу явах томилолтод нэг
тэрбум 248 сая төгрөг зарцуулжээ. Энэ бүхэн тус газрын дарга байсан С.Батмөнх гэгч нөхөртэй холбоотой аж. ИНЕГ-ын дарга С.Батмөнх саяхан үүрэгт ажлаасаа халагдсан билээ. Гэсэн ч тэрээр орлогч даргаараа тушаал гаргуулж,
өөрийгөө өөр ажилд томилуулсан байна. Гурван жилийн өмнө Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж, зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч МАН-ын гишүүн учир хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
С.Батмөнх нь өмнө нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны шинэ жилийн “Улаан сарнай” арга хэмжээг зохион байгуулахад 30 сая, Дондогдулам киног бүтээхэд 15 сая, Очирваань шүтээнийг залахад 1 сая, МАН-ын барилгыг сэргээн засварлах ажилд 30 сая төгрөг гэх зэргээр нийт 30-аад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд улсын төсвийн 136.7 сая төгрөгийг тарааж өгсөн нь баримтаар нотлогдсон байдаг. Гэвч МАН-ын гишүүн байсан тул түүний хэрэг бас л тэгсхийгээд дарагдаад өнгөрчээ.
Мөн ИНЕГ өнгөрсөн онд орон сууцны дэмжлэгт 3.8 тэрбум төгрөг зориулсан байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийтдээ 14 тэрбум төгрөгийг байрны дэмжлэг нэрийдлээр тараасан баримт хууль хяналтынханд ирээд байгаа аж.
Төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг бас нэг баримтыг ерөнхий сайд ил болгосон. Энэ нь Гаалийн ерөнхий газар албан хаагчиддаа дэмжлэг нэрийдлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 3.6 тэрбум төгрөг өгсөн байна.



















































Сэтгэгдэл (8)