
Швейцарьт болж байгаа Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэ онд Хятадын эдийн засаг ямар төлөвтэй байх нь олон улсын анхаарлыг татаж байлаа. Чуулганы үеэр Хятадын албаныхан тус улсын эдийн засгийн өсөлт 8,4 хувь болох төлөвтэй байгааг мэдэгдсэн байна. Дэлхийд эдийн засгийн хүрээгээрээ хоёрт ордог энэ орны эдийн засаг 2012 онд 7,8 хувиар өссөн. Өнгөрсөн гурван жилд дунджаар 10 хувиар өссөн байна. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь дотоод үйлдвэрлэлийн тэлэлт бөгөөд экспортын хэмжээ нь 7,9 хувиар нэмэгдсэн аж. Мөн сүүлийн гурван сард АНУ болон Евопын холбооны орнуудад тус улсын эдийн засгийн нөлөө өссөөр байгаа. Өнгөрсөн 12-р сард цаг агаар хүйтэрснээс хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци 2,5 хувиар нэмэгдсэн нь 11-р сартай харьцуулахад 2 хувиар илүү үзүүлэлт юм. Гэхдээ Хятадын эдийн засагчид хэрэглээг хянаж, инфляцийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувьтай тэнцэхүйц болгоно гэсэн зорилт тавиад байгаа аж.