Өнөөдөр дэлхийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 257 жилийн өмнө буюу 1756 оны 1-р сарын 27-нд Австралийн Салзбург хэмээх хотод төржээ. Олон хүн түүнийг бүх цаг үеийн шилдэг зхоиолчдын нэг гэж хүлээн зөвшөөрдөг. Амьдралынхаа хугацаанд тэр 600 давсан композитуудыг найруулсанд нь “Шидэт лимбэ”, “Гиованни” гэх мэт операнууд (үйл явдалт хөгжим) хүртэл байсан юм. Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн минуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлд бичсэн нь дуусгаагүй үлдээсэн Рекүэм байсан юм. Тэрээр 1791 оны 12-р сарын 5-нд үе мөчний өвчнөөр нас баржээ.Моцартын хөгжим сонгодог хэв маягаараа алдартай. Моцарт дөнгөж алдартай болж эхлээд байсан хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуураар тоглох ая зохиосон анхны агуу зохиолч байсан юм. Тэр бараг бүх л төрлийн хөгжмийг бичсэн юм. Моцартыг бага байхад симфони гэдэг нь богино, хөгжилтэй, зүгээр л зугаа гаргах зүйл байсан бол Моцарт симфонийг хагас цаг шахам үргэлжилдэг нарийн ажиллагаатай аялгуу болгож чадсан гэдэг. Моцарт заримдаа жаахан хүүхэд шиг зан гаргадаг байсан ч тэрээр хүмүүсийн зан төрхийг сайн ойлгодог байжээ. Тиймээс тэрний операнууд дээрх туслах дүрүүд нь хүртэл анхаарал татахуйц байдаг юм. Моцартын операнууд нь түүний хамгийн гайхалтай бүтээлүүд нь юм. Lorenzo Da Ponte: Don Giovanni, Le Nozze di Figaro (Фигарогийн гэрлэлт) Cosi fan tutte гэх гурван оперануудын дүрүүдийн хамтран дуулах, заримдаа гоцлох, үйл явдал бүрийг дүрүүдийн өөр өөр байр суурьнаас үзүүлдэг зэрэг нь алдартай болгосон юм.



















































Сэтгэгдэл (2)