Мэргэжлийн сүмогийн Хацү башё эхлээд 12 хонож байна. Одоогийн байдлаар
Харамафүжи Д.Бямбадорж ганц унаагүй 12 даваатай байна. Өмнөх сард муу
барилдаж 10 давахгүй бол аварга цолоо хураалгах хүртэл донгодуулаад
байсан харамафүжи Д.Бямбадорж энэ эрчээрээ нэг ч уналгүй түрүүлэх
боломжтой байна. Одоо зөвхөн хоёр даваа давахад л түүний түрүүлэх нь
тодорхой болох юм. Түүний араас Хакухо Озеки Котоошюүд унаснаар 10
даваа, 2 унаатайгаар нэхэж байна.

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өндөрлөлөө. Энэ башёд
Харамафүжи Д.Бямбадорж ганц ч унаагүй 15 давж түрүүллээ. Өмнөх сард муу
барилдаж 10 давахгүй бол аварга цолоо хураалгах хүртэл донгодуулаад
байсан харамафүжи Д.Бямбадорж башё дуусахаас нэг өдрийн өмнө буюу өчигдөр Какурюү М.Анандыг давснаар 14 дэх даваагаа авч, түрүүлэх болзлоо хангаад байсан билээ. Харин өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргалыг давснаар ийнхүү түрүүлж чадлаа. Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд энэ
удаагийн башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүлж байна. Харумафүжи мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд тав дахиа түрүүлээд байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл (9)