2013 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
2013 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 17-22 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Малчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, Алтайн салбар уулсаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.


















































