Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт
малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг өнгөрсөн долоо хоногт шүүх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч хойшлуулах хүсэлт гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ. Д.Батхуягийг “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан хэмээн буруутгаж буй. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ.
Өөрөөр хэлбэл, Д.Батхуяг нь тус компанийн лицензийг нь компаниас өөрөө авч, хэлстийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн. Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон аж. 2010 оны зах зээлийн ханшаар хоёр тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй орд байжээ.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (4)