зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзоригийг УИХ танхим руу биш Ганц худаг руу илгээхээр санаархаж байна

2013-1-28
0
ЖИРГЭХ
miatМИАТ-ийг тойрсон асуудал Монголын төдийгүй олон улсын анхаарлыг татахаар болоод явчихлаа. Ингэх хоёр шалтгаан байгаа гэж эх сурвалж тайлбарлав. Нэгдүгээрт, МИАТ-аас шилжүүлж байсан шилжүүлэг, орсон гарсан ихэнхи мөнгө Япон, Хонгконг зэрэг орнуудыг дамжин гарчээ. Нөгөөтэйгүүр Монгол улс анх удаа мөнгө угаасан гэдэг ангилалаар энэ хэрэгийг шалгаж байгаа.

miat  МИАТ-ийг тойрсон асуудал Монголын төдийгүй олон улсын анхаарлыг татахаар болоод явчихлаа. Ингэх хоёр шалтгаан байгаа гэж эх сурвалж тайлбарлав. Нэгдүгээрт, МИАТ-аас шилжүүлж байсан шилжүүлэг, орсон гарсан ихэнхи мөнгө Япон, Хонгконг зэрэг орнуудыг дамжин гарчээ. Нөгөөтэйгүүр Монгол улс анх удаа мөнгө угаасан гэдэг ангилалаар энэ хэрэгийг шалгаж байгаа. Хэрэв батлагдвал Монгол мөнгө угаадаг орон хэмээн олон улсад зарлагдана.

  Ингэх нь сайн, муу хоёр талтай гэнэ. Муу тал нь манай улсын нэр хүнд гадаад ертөнцөд унана. Сайн тал нь манай улс мөнгө угааж байгаа сүлжээтэйгээ зоригтой тэмцэж буй явдал юм. Ийнхүү гадаад ертөнц хүртэл хүрээгээ тэлж байгаа МИАТ-ийн дуулиан дотооддоо ч шинэ шинэ үйл явдлаар өргөжиж байна.

  МИАТ-ийн энэхүү дуулианыг зохион байгуулагч, оролцогчид нь голдуу Өвөрхангай, Хөвсгөл аймгийнханы хүрээнд эргэлдэж байгааг хэвлэлүүд онцлон сануулах болсон. Ялангуяа Өвөрхангай аймгийнхан гол хорыг найруулж мөнгийг угаасан гэж мэдээлээд байгаа. Үнэхээр тийм байсан уу, эсвэл тэгж мэдээлэгдээд байгаа ч юм уу Өвөрхангайн бизнес эрхлэгчдийг сайтар шалгаж байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн нэгэн асуудал босч иржээ. Өвөрхангайнхан МИАТ-тай холбогдсоныг улс төрийн хүрээнийхэн тун овжин ашиглахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь энэ аймгийн нэг суудал одоо болтол маргаантай байгаа. Уг нь олонхийн санал авсан С.Чинзоригийг АН-ынхан хууль зөрчсөн хэмээн тангараг өргүүлэхгүй өнөөг хүрсэн. Харин одоо МИАТ-ийн асуудлаас болоод С.Чинзоригийг гишүүн  болгохгүй байх сайхан гаргалгааг АН-ынхан олсон бололтой. Учир нь С.Чинзоригийг УИХ-д нэр дэвшихэд МИАТ-ийн дуулианд холбогдсон нутгийнх нь дүү нар мөнгө хандивласан гэж хардагдаж байгаа аж. Хэрэв мөнгө хандивласан бол, тэр нь МИАТ-аас цохисон гэдэг нь батлагдвал С.Чинзориг гишүүн болох нь байтугай хам хэрэгтэн болно. Өөрөөр хэлбэл тэрээр УИХ-ын танхим руу биш Ганц худаг руу ачигдаж мэднэ.

  МИАТ-ийн дуулианд оролцогчид С.Чинзоригт мөнгө хандивласан эсэхийг мэдэх маш амархан гэнэ. Учир нь УИХ-д нэр дэвшсэн бүх хүн сонгуулийнхаа зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байдаг аж. С.Чинзориг тэрхүү тайлан дээрээ Хоролсүрэн тэргүүтэй их гарын луйварчдаас мөнгө авсан гэж бичсэн л байх юм бол буруудах аж. Түүний гишүүн болох мөрөөдөл ингээд талаар болно. Өөрийнх нь хэлдэгээр өлсөглөн зарлаад ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл тэр төрийн мөнгөөр сурталчилгаа хийсэн болж таарна. Тэгээд л гэмт хэрэгтнүүдийн хамсаатан болж мэднэ.
С.Чинзоригт Өвөрхангайн их гарын бизнес эрхлэгчид мөнгө хандивласан байх магадлал маш өндөр гэнэ. Учир нь С.Чинзориг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга аж. Мэдээж даргынхаа сонгуулийнх нь ажилд МИАТ-ийг цөлмөгчид цөмөөрөө биш юмаа гэхэд ганц нэг нь мөнгө хандивласан байж таараа гэдэг логикоор асуудлыг шалгахаар хуулийнхан ажлаа эхлүүлж байгаа сурагтай. Хэрэв С.Чинзориг тэднээс дэмжлэг авсан бол МАН-ын найдлага тавьж байсан ганц суудал үгүй болно. Ингэснээр МАН маргаантай байгаа бүх суудлаа алдлаа гэсэн үг юм. Учир нь маргаантай байсан Увсын хоёрыг эргүүлэн татахаар болсон. Өвөрхангайн маргаантай байсан нэг суудал дээр АН-ын Г.Батхүү тангарга өргөсөн. Баянзүрхээс дархан авсан ганц суудлын эзэн Д.Арвин АН-д элссэн. Одоо Өвөрхангайн нөгөө суудлыг ийм шалтгаанаар АН авч мэдэх юм. Ийм байхад Сонгинохайрхан дүүргийн сүүлийн ганц суудлыг МАН-ыг авна гэхэд итгэл төрөхгүй л байна. Ийнхүү маргаантай байсан суудлууд дээр АН-ынхан эзэн суугаад дуусах нь.

  АН-ынхантай маргасан МАН-ын нэр дэвшигчид харин суудлаа алдаад зогсохгүй гэмт хэрэгтнүүд болж байна. Тухайлбал Увсын хоёр гишүүнийг сонгогчидод хахууль өгсөн гэдэг үндэслэлээр эрүү үүсгэнэ гэж яригдаад байгаа. Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн Б.Батзоригийг хуулийнхан шалгаж эхэлсэн. Өвөрхангайн хоёрын нэгийг сонгогчдод мөнгө тараасан гэж үзээд байгаа бол нөгөөг нь хууль бус мөнгө сурталчилгаандаа зарцуулсан гэж үзэж мэдэхээр байна. Гэхдээ энэ хэрэг одоо шалгагдаж эхэлж байгаа учир тийм гэж зарлахад эрт билээ. Харин тийм байх магадлал өндөр гэж өрсөлдөгчид нь шалгуулах гэж байгаа бололтой.
 
   Ийнхүү МИАТ-ийн дуулиан УИХ-ын хоосон суудал руу хүртэл хальж орлоо. Үүнээс гадна сүүлийн үед МИАТ-тай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг шалгах гэж байгаа. Түүнийг дээрээс нь удирдаж байсан нутгийнх нь ах бий гэсэн битүү хатуу утгатай мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болов. Д.Сугарт үүрэг өгдөг түүнээс өндөр албан тушаалтай нутгийнх нь ах гэж хэнийг хэлээд байна вэ? гэсэн өөр нэг хардлага ч бий болов. Ийнхүү Өвөрхангайнхан МИАТ-ийн асуудлаас болж бизнес эрхлэгчдээсээ эхлээд улс төрчдөө хүртэл шалгуулахаар болж байгаа бололтой. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхэрийн эвэр доргидог” хэмээх үгийн утгыг энэ нутгийнхан мэдэрч эхлэх цаг ирсэн бололтой.

24tsag.mn






0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • (49.0.194.160)
    Бүх төрлийн хаяг, реклам,лого, вэб сайт, ном, сонин сэтгүүлийн хэвлэлийн эх бэлтгэл дизайн мэргэжлийн өндөр түвшинд хямд үнээр хийж гүйцэтгэнэ. 99071296, 99621213
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • hulgart (122.201.18.166)
    goyo heljee
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • WWW.MARAL.MN (202.21.106.74)
    WWW.MARAL.MN
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • Irgen (182.160.6.176)
    ТӨХ-ны дарга асан нөгөө дарга СУГИР телевизээр би наад баба хэрэгт чинь ямар ч хамаагүй шүү гээл гөөмөн их сандраад байгаа нь ямар учиртай юм болоо хүүхээ!!!
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • Hulgar (108.239.95.77)
    Horolsuren G.Batkhuud bas handiv ugsun bol yahav?
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (203.194.114.109)
    ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ШУДАРГА АЖИЛЛАХГҮЙ, ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ МАШ БУРУУ ЖИШИГ, НАМ ГЭЖ ЯЛГАЛГҮЙ БУРУУТАЙ БОЛ АДИЛХАН ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ, АРДЧИЛСАН НАМД Ч ОЛОН ЛУЙВАРЧИД БАЙГААГ ОЛОН ТҮМЭН МЭДЭЖ Л БАЙГАА, ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ХАМГААЛДАГ УУРХАЙ БОЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ, СОНГУУЛИАР ЮМ ТАРААГААД ЯВЖ БАЙСАН НӨХДҮҮДИЙГ Ч МЭДНЭ, ТАТАХ ЁСТОЙГ НЬ БҮГДИЙГ НЬ НАМ ГЭЛГҮЙ ТАТ, НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ТАТВАЛ ЭНЭ МУУХАЙ ЖИШИГ, ЯЛЗРАЛ
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (202.5.202.130)
    zovoo zov. avilgaliig taslan zogsooyo
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (203.194.114.234)
    ovorhangainhan yer n ogor tsarailsan hulgaichuud baih yumaa gej
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
    • Irgen
      Amaa medej bichij bgaach. Hulgaid yumaa, uvuhangaihand aldsiin bol hohi n za
      2013 оны 01 сарын 28
  • mongol (122.201.28.4)
    Manai mongolchuud tamiin togoonii vlgerees oor yuch xiij chadahgvi hvmvvs ymdaa bid ch udahgvi mohoh bhoo araichdee ta nar odoo bolildoo Vhej baisan ardchilsan namiinhaa
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.18.141)
    odoo MAN-tai hariutslaga tootsoh heregtei
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (119.40.98.50)
    МАН Монголыг арай дэндүү цөлмөжээ
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (133.5.11.10)
    AN arai dendvv bainaa
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (203.194.115.239)
    uvurhangain zamiin gerliin kompiutriin terndruud ene hunii ghamsaaatnii garaar ordog gesn unen bhaa
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • thgd (203.194.114.170)
    goyoo goyo kommunistuudiin moxol
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (122.201.28.4)
    Badamjunai. haha
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • kkkkkkk (202.126.89.174)
    sain bgaa shuu shalgaad deeliig nomruul enhbayriin araas mongol hogjii shuu mongoloo geh setgel zurh bh heregtei shuu dee
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (133.5.242.109)
    An iinhan iim yum hiih egj baiga yumuu
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (203.91.112.12)
    bolj bolj muusain luivarchid odoo muugaa uzeh tsag ni bolson temuujin ene ercheeree bgaarai amjilt sain said sain zaluu
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    15 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    23 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    51 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    1 цаг 29 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    1 цаг 44 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    2 цаг 1 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    3 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 39 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    3 цаг 44 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    4 цаг 0 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    4 цаг 12 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    4 цаг 13 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    5 цаг 12 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    5 цаг 26 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    7 цаг 1 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    7 цаг 7 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    19 цаг 29 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    22 цаг 30 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    22 цаг 38 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК