
Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд "Малчдаа туслая" аяны хандивын уулзалт болно. Уулзалтын үеэр аймгуудын өвөлжилтийн байдал, ямар хүндрэл учирч байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл хийх аж. Мөн хандивын мөнгийг хэрхэн зарцуулах тухай хандив өргөх хувь хүн, албан байгууллагуудад танилцуулна. Уулзалт 14 цагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хурлын танхимд болно.
Сэтгэгдэл (1)