
"Монголын аялал жуулчлалын форум- 2013" чуулганы салбар хуралдаан яг одоо "Blue sky tower"-т эхэлж байна. Салбар хороодын хурал гурван сэдвээр явагдана. Үүнд, Аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудал, Аялал жуулчлалын брэндинг гэсэн сэдвүүд багтаж байгаа юм. Салбар хуралдаан өнөөдөр 15,00 хүртэл үргэлжилнэ.