

Лалын хөдөлгөөний боловсруулсан шинэ үндсэн хүүлийн дагуу төрийн тэргүүн зөвхөн нэг долоо хоногийн хугацаанд онц байдал тогтоох эрхтэй аж.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөн “Мухаммед Мурси улс орныхоо байдлыг бурэн хариуцах ёстой. Сөрөг хүчний удирдагчид Үндэсний зөвшлийн Засгийн газрыг эмхлэн байгуулахыг эрх баригчдаас шаардаж байна. Тэгэхгүй бол парламентын сонгуульд оролцохгүй” хэмээсэн сүрдүүлэг шинжтэй мэдэгдэл хийжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн хоногт эмх замбараагуй байдал өдөөсөн 130 гаруй хүнийг баривчилжээ. Египет даяар мөргөлдөөнд 46 хүн амиа алдсан байна.
Д.Идэр