
Тухайлбал Зам тээврийн сайд А.Гансүх МИАТ-ын 20 гаруй хурган дарга цалингийн сүлжээнээс гадуур онцгой эрх эдэлж, бусдаасаа хэд дахин өнпөр цалин авч байсныг зогсоохоор болсныг мэдэгдлээ. Энэ нь цаанаа авлигын хэрэгтэй холбоотой байж болно гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Мөн ИНЕГ-н онгоцны шатахуун сумалдаг хоёр машиныг "Сод Монгол" компаниас буцаан авч МИАТ-д өгснөөр шатахууны үнэ доод тал нь 50 доллараар хямдрахаар болжээ. "Сод Монгол"-той нэгдмэл сонирхолтой компани Сөүл хотод МИАТ-ийн онгоцонд шатахуун сумалдаг байсныг зогсоож, дахин хэмнэлт гаргах болсон байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)