
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, УБДС ТӨХК, Хан-Уул дүүргийн мэргэжлийн ажилтнууд газар дээр нь ажиллаж 01-р сарын 16 өдөр машинийг дулааны шугаманд гэмтэл учруулахгүйгээр тулгуур дээр нь байрлуулжээ. Мөн Дондогдулмын рашааны хөлд буусан, Баянзүрх дүүргийн 27–р хорооны Сэлбийн 30-35 гудамжны айлууд усанд автсан байна. УСУГ, тус дүүргийн онцгой байдлын газар, дүүргийн тохижилтийн компани, Усны барилга НӨҮГ-тай хамтран усыг зайлуулах арга хэмжээг цаг алдаггүй авчээ. Тусгайласан арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд айл, өрхийн амьдрах боломжийг хэвийн нөхцөлд оруулсан байна.