
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж нийгмийн халамж, хангамжийн талаар олон асуудал хэлэлцжээ. Тухайлбал өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох асуудлаар хуулийн төсөл боловсруулан ажиллах чиглэл өгсөн байна. Мөн хүүхдийг хоёр нас, ихэр хүүхдийг гурван нас хүртэл асарч буй эх, эцэгт
ажлын байрыг нь хадгалах, 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд
тооцох, залуучууд болон 40-өөс дээш насныхан, шилжии суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжих хуулийн төсөл санаачлан боловсруулж ажиллах үүргийг МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүдэд үүрэг болгосон байна.