
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын эхээр зарласан билээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын эхээр зарласан билээ. МУИС, ХААИС, ШУТИС, ЭМШУИС-ийн захирлын албан тушаалд өрсөлдөгчдийн баримт бичгийг өчигдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авч тасалбар болгожээ. Эдгээр иргэдийн материалыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон комисс нэгдүгээр сарын 31-нээс шалгаруулах ажилдаа орох юм байна. Сонгон шалгаруулалтад МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14,
ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)