Бямба гарагт тэгш тоогоор төгссөн дугаартай авто машин хөдөлгөөнд оролцохгүй

Монголын уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд маргааш өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын бүсэд автомашины улсын дугаар нь тэгш оронгоор төгссөн автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм , Харин ням гарагт 10-20 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн орон нь сондгой бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх түр зохицуулалт хийсэн юм. Захирамж дагуу энэхүү түр зохицуулалт энэ амралтын өдрүүдээр үйлчилээд цаашид үргэлжлэхгүй.