
Монгол улсын аварга, Спортын мастер Н.Төрбат агсны санаачилгаар анх
зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2013” тэмцээн
Монголын хүүхдийн ордонд 23 дахь удаагаа явагдаж өндөрлөлөө

Монгол улсын аварга, Спортын мастер Н.Төрбат агсны санаачилгаар анх зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2013” тэмцээн Монголын хүүхдийн ордонд 23 дахь удаагаа явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгаран өсвөрийн шилдэг 160 шатарчин 3 насны 5 ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээнд амжилттай оролцсон хөдөө орон нутгийн багаар Спортын мастер Ж.Жанцандорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, хамгийн бага оролцогчоор “Гобичесс” клубийн Б.Энхсаран /5 настай/ нарыг шагнаж урамшуулсан байна.
Сэтгэгдэл (1)