Хятадын хакерууд АНУ-ын “Нью-Йорк таймс” сониныг хакердсан талаар
манай сайт өчигдөр мэдээлсэн билээ. Харин санхүү, эдийн засгийн талаар
мэдээлдэг тэргүүн хэвлэл “Уолл стрит журнал”-ыг ч мөн хакердсан тухай
"ВВС" мэдээллээ.
Хятадын хакерууд АНУ-ын “Нью-Йорк таймс” сониныг хакердсан талаар манай сайт өчигдөр мэдээлсэн билээ. Харин санхүү, эдийн засгийн талаар мэдээлдэг тэргүүн хэвлэл “Уолл стрит журнал”-ыг ч мөн хакердсан тухай "ВВС" мэдээллээ.Хакерууд Хятадын тухай мэдээллийг хянахыг оролдсон талаар “Уолл стрит журнал” сонины ажилтнууд хэлсэн байна. Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас Нью-Йорк таймс” сонины гомдлыг үндэслэлгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм. “Уолл стрит журнал” сонины редакци ажилтнуудынхаа мэдээллийг хамгаалах хамгаалалтыг сайжруулахаа энэ үеэр мэдэгдсэн байна.
“Нью-Йорк таймс” сонины тухайд сэтгүүлчдийн компьютерт нь Хятадын хакерууд сүүлийн дөрвөн сарын турш нэвтэрсэн байсан юм. Энэхүү үйлдлийг тус сонин 2012 оны сүүлээр ирэх гурав дугаар сард албан тушаалаа өгөх БНХАУ-ын ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн гэр бүлийн хөрөнгийг мэдээлсэнтэй холбоотой хэмээн үзэж байна. Сонины редакцийн компьютерийн системд хакерууд өнгөрсөн оны есдүгээр сард анх нэвтэрсэн байсан юм.
Харин “Уолл стрит журнал” сонины хэзээнээс хакердсан талаар дэлгэрэнгүзй мэдээлэл өгөөгүй байна.
Д.Идэр


















































