Өнгөрсөн хоногт дөрөвхөн настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг гарсан
талаар мэдээлсэн. Охин одоо ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.

Өнгөрсөн хоногт дөрөвхөн настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг гарсан талаар мэдээлсэн. Охин одоо ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа юм. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Дөрвөн настай охин хүчиндүүлсэн хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ энэ хэргийн талаар ямарч мэдээлэл өгөхгүй байхыг дээрээс үүрэг болгож өгсөн. Учир нь хүчингийн хэргийн талаарх мэдээллийг нууцалж байхыг Хүчирхийллийн эсрэг төвөөс мэдэгдэж, манайд албан бичиг хүргүүлсэн. Ялангуяа бага насны хүүхэд хүчиндүүлсэн мэдээллийг огт гаргахгүй байхыг хүссэн” гэв.
Хэргийг сануулбал, аав, ээж нь ажилтай байдаг учир охиноо 11 дүгээр ангийн хүүхдээр харуулахаар үлдээжээ. Харин аав, ээжийг нь байхгүйг эзгүйчилж өсвөр насны банди дөрвөн настай охиныг хүчирхийлсэн юм.
Охины биеийн байдлын талаар эмч нараас нь тодруулахад “Биеийн байдал нь гайгүй байна. Охин Улаанбаатар хотын иргэн байгаа. Аав, ээж нь ажилтай байдаг учир охиноо хүүхдээр харуулсан юм билээ. Харин байхгүй хооронд нь ийм эмгэнэлтэй, харамсалтай зүйл гарч. Манай эмнэлэгт аав, ээж авчирч ирсэн” гэв.
Б.Золбоо
Сэтгэгдэл (15)