
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Оюутолгойн ордтой холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл хийхээр болсон байна. УИХ-ын даргын тайлбарласнаар хоёрдугаар сарын 6-нд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан болох тул Засгийн газраас гишүүдэд дээрх мэдээлэл хийхээр болжээ. Одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д мэдээллээ танилцуулж эхлээд байна.
Мөн энэхүү чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох юм.