Украйны парламентын сөрөг хүчин Ерөнхий сайд асан Юлия Тимошенког
хилийн чанадад эмчлүүлэх хүсэлтэй байгаа талаар "Guardian" мэдээллээ.
Украйны парламентын сөрөг хүчин Ерөнхий сайд асан Юлия Тимошенког хилийн чанадад эмчлүүлэх хүсэлтэй байгаа талаар "Guardian" мэдээллээ. Юлия Тимошенкогийн тэргүүлж байсан Батькивщина намын дарга, парламентын гишүүн Арсений Яценюкээс гадна Батькивщина, Свободы, УДАРА намуудын фракциуд пүрэв гарагт хуралдсан байна. Украйнаас өөр улсын эмчилгээ сайтай эмнэлэгт Ю.Тимошенког эмчлүүлэхийг сөрөг хүчин хүсэж байна хэмээн Арсений Яценюк мэдэгджээ.
Эхний зорилтоо Ю.Тимошенкогийн эрүүл мэндэд анхаарна хэмээн мэдэгдсэн намынхан цаашлаад түүнийг суллахын тулд сөрөг хүчин зүтгэх аж.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (2)