ЭЕШ өгч буй хүүхдүүд гар утас ашиглан мессэжээр дүн болон хувийн хэрэгцээт мэдээллээ авах боломжтой болжээ.Тус үйлчилгээг нэвтрүүлэх болсон зорилго нь ЭЕШ-ын системийг илүү хялбарчилж өгөхөд оршиж байгаа аж. Мөн шалгуулагчдыг цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангаж, залуусын орчин үеийн дэвшилтэт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм байна. Мессэж илгээж мэдээлэл авах үйлчилгээ нь дараах дүрмээр явагдана:
1.Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлтээ явуулах.
2.Хүсэлтээ бичихдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг ж.нь:psw-ийн араас 1 зай авч өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоог ж.нь:95011016 оруулаад 133233-т илгээж явуулах
3.Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо зэргээ зөв оруулах
4.ЭЕШ-ын хуваарь харах бол eyesh гэсэн түлхүүр үгийг 133233-т илгээх үүнд ЭЕШ-д бүртгэлтэй утасны дугаар харгалзахгүй өөр утаснаас энэ мэдээллийг авч болно.
Мессэжээр мэдээлэл авах хүсэлтүүд дараах хэлбэртэй байна./85011016/-г жишээ татав. Та үүний оронд регистрийн дугаараа явуулна.
1.Бүртгэлийн нууц дугаар сэргээх : sms-text:pid85010116
2.Нууц код сэргээх:sms-text:psw85011016
3.Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамт сэргээх :sms-text:ppw85011016
4.Суудлын хуваарь харах :sms-text:sid85011016
5.Дүн оноо харах: sms-text:dun85011016
6.Шалгалтын хуваарь харах:sms-text:eyeshшалгалтын хуваарийг дурын утаснаас авахыг зөвшөөрнө
Э.Анударь



















































