Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн өмнөх өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүдэд буюу баярын өмнө хэрэжүүлэх захирамж гаргасан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн өмнөх өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүдэд буюу баярын өмнө хэрэжүүлэх захирамж гаргасан. Үүний дагуу өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын бүсэд автомашины улсын дугаар нь тэгш оронгоор төгссөн автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин маргааш буюу ням гарагт 10.00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн орон нь сондгой бол хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэхүү захирамж энэ амралтын өдрүүдээр үйлчилээд цаашид үргэлжлэхгүй юм байна.