
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр
Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол, дөрвөн үзэгдэлт
“Богема” дуурийг тайзнаа тоглох гэж байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол, дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг тайзнаа тоглох гэж байна. Өнөөдөр тайзнаа амилах “Богема” дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туйлаахүү удирдах бөгөөд дуурийн гол дүр болох яруу найрагч Рудольфт Б.Гомбо-Очир, зураач Марсельд Э.Анхбаяр, хөгжимчин Шонарт Ц.Баттөр, гүн ухаанч Колленд О.Хүрэлбаатар, байрны эзэн Бенуад Э.Бумхүү, Альциндорт Б.Алтанхуяг, Рудольфын бүсгүй Мимид Ө.Уянга, Мюзеттад Н.Туяа, Парпиньол тоглоом худалдагчийн дүрд М.Даваадорж, гаалийн түрүүчэд Э.Бумхүү нар тоглох ажээ.