
Өнөөдөр 12.30 цагийн үед Хан-Уул дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Говийн зам хэмээн нэрлэдэг хоёр урсгалтай нарийн замаар зорчиж явсан суудлын авто машин том оврын ачааны машинтай мөргөлдөн, том оврын машин нь замын хажуу руу унажээ. Нийслэлийн Замын цагдаагийн газрын шуурхай албанаас ослын талаар тодруулахад, “Шуурхай албанд 12:40 цагт ослын дуудлага ирсэн. Одоогоор шинжээчдийн баг ослын газарт ажиллаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ослын талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (1)