Машины дугаарт хязгаарлалт хийж явдаг болсоноос цөөнгүй хүмүүс янз
бүрийн арга сэдэж, машин нь явдаггүй өдөр явахыг эрмэлздэг болсон.
Үүний хамгийн шалгарсан арга нь жолооч нар машиндаа давхар дугаар
цохиулах болсон явдал. Нийслэлд ижил дугаартай таван автомашин
хөдөлгөөнд оролцож байгааг Замын цагдаагийн газраас илрүүлжээ.

Машины дугаарт хязгаарлалт хийж явдаг болсоноос цөөнгүй хүмүүс янз бүрийн арга сэдэж, машин нь явдаггүй өдөр явахыг эрмэлздэг болсон. Үүний хамгийн шалгарсан арга нь жолооч нар машиндаа давхар дугаар цохиулах болсон явдал. Нийслэлд ижил дугаартай таван автомашин хөдөлгөөнд оролцож байгааг Замын цагдаагийн газраас илрүүлжээ. Тиймээс “Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон жолоочид автомашин жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна” хэмээн Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Засаг дарга Э.Бат-Үүл “Ижил дугаартай автомашин хотын төвийн замаар дүрэм зөрж байна. Энэхүү хууль бус үйлдэл гаргасан жолоочид оногдуулах хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Мөн давхар дугаартай эзэмшиж байгаа жолооч нарыг мэдээлсэн иргэдийн нэрийг нь нууцлан урамшуулах нь зүйтэй” гэв.
Сэтгэгдэл (7)