Нийслэлийн боловсролын газар оны шилдэг сургууль, цэцэрлэг, тэргүүний
багш нараа шалгарууллаа. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2007 оны 440
дүгээр тушаалын дагуу шилдгүүдээ тодруулсан юм
Нийслэлийн боловсролын газар оны шилдэг сургууль, цэцэрлэг, тэргүүний багш нараа шалгарууллаа. “Оны тэргүүний сургууль”-аар ЧД-ийн Ататуркийн нэрэмжит V сургууль, Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р сургууль, БЗД-ийн төрийн бус өмчийн “Оюунлаг сургууль”, “Оны тэргүүний төв”-өөр БЗД-ийн “Гэгээрэл хөгжлийн төв”, “Оны тэргүүний цэцэрлэг”-ээр СХД-ийн 100 дугаар цэцэрлэг, “Оны шилдэг нийгмийн ажилтан”-аар БГД-ийн 51-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэг нар тус тус шалгарлаа. Харин “Оны тэргүүний багш”-аар БЗД-ийн 92-р сургуулийн химийн багш Ч.Энхжаргал, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн түүх, газарзүйн баш С.Энхчимэг, “Ирээдүй” цогцолбор сургуулийн 2-р дунд сургуулийн технологийн багш П.Хайдавринчин, физикийн багш Ч.Элбэгзаяа, БГД-ийн 47-р сургуулийн орос хэлний багш Р.Бямбадулам, ХУД-ийн 41-р цэцэрлэгийн багш Э.Батнавч, ЧД-ийн 50-р сургуулийн бага ангийн багш А.Дайриймаа, БНД-ийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Шүрэнтогтох нар шалгарлаа. Шагналыг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонцагаан тэргүүтэй хүмүүс гардуулсан байна.



















































