Монголд Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн нэрэмжит Монголын сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг МСЭ, "Мөнгөн цагариг" клуб хамтран 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн өчигдөр Биеийн тамирын дээд сургууль дээр эхэлсэн бөгөөд өнөөдөр мөн үргэлжилж байгаа юм. Тэмцээнд телевиз, сонин, сайт, радиогийн сэтгүүлч, сурвалжлагч, албан хаагчид оролцож, шатар, ширээний теннис, дардс гэсэн гурван төрлийн тэмцээнд өрсөлдөж байна.