

Олон улсын шиинжээчдийн үзэж буйгаар энэ онгоц радарт баригдахгүй байх чадвартай юм байна. Шинэ сөнөөгч онгоцыг бүтээх болон үйлдвэрлэхэд зөвхөн Ираны мэргэжилтнүүд оролцсон гэж тус улсын Бталан хамгаалахын сайд Ахмад Вахида хэлсэн байна.
Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Qaher-313” шинэ сөнөөгч онгоцыг “Дэлхийн хамгийн шилдэг нисдэг аппаратуудын нэг гэж” нэрлээд туршин нисэгчид шинэ онгоцны талаар өндөр сэтгэгдэлтэй байсан гэдгийг тэмдэглэсэн байна. Тэрбээр “Qaher-313 шинэ сөнөөгч онгоц нь батлан хамгаалахын төсөл юм. Иран улс түрэмгийлэл үйлдэх, бусад улсуудаас давамгайлах гэсэн санаагүй бөгөөд шинэ онгоц нь зөвхөн тогтоон барих зориулалттай" гэж хэлсэн байна.
Д.Идэр