

Баасан гарагийн орой ерөнхийлөгч Мохаммед Мурсийн ордны дэргэд мөргөлдөөн болсон байна. Одоогийн төр засгийг эсэргүүцэгчид цагдаагийнхны хамгаалалтыг чулуугаар шидсэн байна. Шатдаг шингэнтэй хэд хэдэн лонх ерөнхийлөгчийн ордонд хүрч дэлбэрчээ. Жагсагчдыг тараахын тулд цэргийнхэн усан буугаар буудаж нулимс асгаруулагч хийтэй гранат шидсэн байна. Төрийн тэргүүний ордны ойролцоо сарын өмнөөс байгуулсан майхан лагерийг цагдаагийнхан зайлуулсан байна. Одоогийн байдлаар байдал тогтвортой болсон ба цагдаагийнхан жагсагчдыг ерөнхийлөгчийн ордны хананаас зайлуулж чадсан байна.
Д.Идэр