
ОХУ-ын Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпийн үлдсэн хугацааг тоолох
цаг энэ сарын 7-ноос тоологдож эхлэх талаар "Guardian" мэдээллээ.
Билэгдлийн цагийг нээх ёслол Москвагийн Манежийн талбай дээр болох аж.

ОХУ-ын Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпийн үлдсэн хугацааг тоолох цаг энэ сарын 7-ноос тоологдож эхлэх талаар "Guardian" мэдээллээ. Билэгдлийн цагийг нээх ёслол Москвагийн Манежийн талбай дээр болох аж.
Энэхүү цаг нь 6 метр өндөр, 8 тонн жинтэй юм. Билэгдлийн цагийг нээх албан ёсны ажиллагаа дуусны дараа эстрадын одод дуу хуураа өргөж, олимпийн одод баярын үг хэлэх юм байна.
Сочин хотод 2014 оны 2-р сарын 7-23-ны хооронд Өвлийн Олимпийн наадам явагдах юм.
Д.Идэр