

Нетаньяхугийн тэргүүлж байгаа “Ликуд-Бейтену” барууны жигүүр нь тус улсад нэгдүгээр сард явагдсан парламентын сонгуульд ялсан боловч Кнессетэд дөнгөж 31 суудал авсан юм. Тиймээс ерөнхий сайд бусад намуудад сайдын суудал өгч, эвсэл байгуулах хэрэгтэй байгаа. Өмнө нь одоогийн Израйлийн ерөнхий сайд нь саяхан байгуулагдсан үндэсний “Бейт Йехуди” намтай холбоо хайх тухай яригдаж байсан юм. Гэвч улс төрчид зүүний төвийг сахигч “Йеш Атид” намын дэмжлэг шаардагдах болсон байна.