
Энэ өдөр хавдар өвчний тухай мэдлэг болон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний талаарх мэдээллийг нэмэгдүүлэх компанит ажлуудыг зохион байгуулдаг.
Тус өдөрт зориулж Хавдар судлалын үндэсний төвд олон улсын хавдрын өдөрт зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэнэ. Манай улсын хувьд жилд нас баралтын шалтгааны 20 хувийг хавдар эзэлж, үхэлд хүргэх аюулаар хоёрдугаарт бичигддэг.
Энэ үзүүлэлтээрээ хорт хавдрын өвчлөл манайд дэлхийн дунджаас даруй 10 дахин их байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хавдраас сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгөх зорилгоор дээрх уулзалтыг зохион байгуулж байгаа аж.