Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Саусгоби ресурс” компанийн ерөнхийлөгчийг Монголын АТГ-аас шалгах болсон тухай Блүүмбергр мэдээлжээ.
АМГ-ын дарга байсан Ц.Батхуягт 120 ширхэг хууль бус лицензийн наймаатай холбоотойгоор 6,6 жилийн ял оноосон. Мөн түүнтэй хамтарч лиценз наймаалсан байж болзошгүй хүмүүсийг АТГ-аас эрчимтэй шалгаж эхлээд байгаа юм. "Рио Тинто” группын “Саусгоби ресурс” компанийн хуулийн ахлах зөвлөх, Австралийн иргэн Сара Амстронгийг АТГ-аас шалгасан билээ. Түүнийг Монголд гурван удаа байцаасны эцэст эх орон руу нь явуулсан. Өнгөрсөн 11-р сард “Саусгоби ресурс”-ийн хэд хэдэн ажилтныг АТГ шалгаж байгаа тухай ч мэдээлж байсан. Тэгвэл Ц.Батхуягийн 6,6 жилийн ял авсны дараа түүний хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын иргэн Жастин Каплаг Монголоос гарах эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Саусгоби ресурс” компанийн ерөнхийлөгч Жастин Каплаг Монголын АТГ-аас шалгах болсон тухай Блүүмберг мэдээлжээ.
АНУ-ын иргэн Жастин Каплаг авлигын хэрэгтэй холбогдуулан шалгахаар Монголын хил давахыг түр хугацаагаар хориглосон байна. Монголоос гарах эрхээ хасуулсан тухайгаа Жастин Капла "Блүүмберг"-т и-мэйл илгээж мэдэгдсэн аж. Хуулийнхан Жастин Каплаг хамгийн багадаа 11 сар Монголоос гарахыг хоригложээ.
Каплагийн захидалд бичсэнээр түүнийг 5-р сар хүртэл, магадгүй 6-р сар
хүртэл энэ хорионд байлгах бололтой. Гэхдээ одоогоор түүнээс ямар нэгэн байцаалт аваагүй байгаа аж. Тэрбээр Монголд долоон жил гаруй амьдарсан бөгөөд монгол эхнэртэй, хоёр хүүхэдтэй тухай аав Улиам Кадла хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр аавдаа энэ хэргийн талаар захидал бичиж, Миннесота мужийн амбан захирагчид дамжуулахыг хүссэн байна.АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамны төлөөлөгч "Блүүмберг"-т мэдээлэхдээ “Бид Жастин Каплагийн асуудалд маш их анхаарч байгаа. Бид түүнд зохих мөнгөн тусламж үзүүлж, асуудлыг нааштай шийдэхийг хичээх болно” гэж утсаар мэдэгджээ. Харин "Рио Тинто" группын зүгээс Жастин Каплагийн хил давахгүй байх хоригийн талаар ямар нэг байр суурь илэрхийлэхээс татгалзсан аж.
"Рио Тинто" групп нь Оюутолгойн гэрээний асуудлаар Монголын эрх баригчидтай энэ долоо хоногт уулзахаар болоод байгаа. Тиймээс энэ асуудалд тун болгоомжтой хандаж байгаа гэж мөн албан бус эх сурвалж мэдээлжээ. Өмнө нь "Саусгоби ресурс"-ын "Айвенхоу Майнз"-ын эзэмшдэг байсан хувийг Хятадын төрийн өмчит "Чалко" компанид зарах гэж байсныг Монголын Засгийн газар зогсоосон. Тиймээс ийм эмзэг харилцаатай байгаа тул Жастин Каплагийн асуудалд яаран байр сууриа илэрхийлэх бодолгүй байгаа гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна.
Ямартаа ч АМГ-ын дарга асан Ц.Батхуягийн араас гадна, дотнын олон хүн АТГ-т шалгуулж эхэллээ.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (16)