Драмын театрынхан энэ сард үе үеийн “Гэгээн муза” –гийн эзэн болсон шилдэг бүтээлүүдээ үзэгчиддээ зориулж байгаа юм.
Драмын театрынхан энэ сард үе үеийн “Гэгээн муза” –гийн эзэн болсон шилдэг бүтээлүүдээ үзэгчиддээ зориулж байгаа юм. УДЭТ сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Намдагийн “Оролмаа эх” түүхэн жүжгийг энэ сарны 7,8 нд тоглох бол гэгээн хайрын баярыг тохиолдуулан дурлалт залууст зориулан алдарт В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, 17,20 нд Софоклийн “Эдип хаан” эмгэнэлт драмын жүжиг тавигдах бол, 21-нд Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, 23,24-нд С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё”, Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс”, 25,26 нд орон нутгийн театруудын шилдэг жүжгүүд тайзнаа тавигдах юм. Д.Ундрах /24tsag.mn/



















































