Өнгөрсөн сарын сүүлээр олон нийтийн газар автобусны хаалгаар бие засч байгаа зураг “Фасебүүк”-т тавигдаж олны анхаарлыг татсан. Харин Замын цагдаагийн газраас уг иргэнийг гурав хоногийн дараа илрүүлсэн юм. Автобус-1 ХХК-ны 1-060 дугаарын Эрдэнэ-Очир жолоочийн кабинд сууж явсан түүний танил гэх Автобус-3 ХХК-ны жолооч Д.Энхтөр согтуурсан байдалтай нийтийн тээврийн хэрэгслийн хаалгаар бие зассан хэмээн мэдүүлсэн юм. Тиймээс түүнийг олон нийтийн газар бусдыг хүндлээгүй хэмээн захиргааны хариуцлага ногдуулахаар болжээ. Тодруулбал, олон нийтийг үл хүндэтгэсэн хэмээн 15000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах юм байна.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (3)