ээ. Тодруулбал, өрнө дахины номын фондын өрөөний хажуугийн шатан дээр гал гарсан байна. Гал унтраах 10 дугаар анги хугацаа алдалгүй ирж унтрааснаар ном судар болон байгууллагын өмч хөрөнгө сүйдээгүй гэнэ. Үндэсний номын санд с

Өчигдөр 15.00 цагийн үед Үндэсний номын санд гал гарчээ. Тодруулбал, өрнө дахины номын фондын өрөөний хажуугийн шатан дээр уг гал гарчээ. Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар анги хугацаа алдалгүй ирж унтрааснаар ном судар болон байгууллагын өмч хөрөнгө сүйдээгүй аж. Үндэсний номын санд сүүлийн сар гаруйн хугацаанд урсгал засвар тэр дундаа цахилгааны засвар хийж, фондууд болон тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж байсан юм. Гал гарах үед ч уг засвар үргэлжилж байжээ. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн шинжээчид газар дээр нь ирж шинжилсэн байна.