

Удахгүй Монгол руу буцаагдаж музейд тавигдана хэмээн хүлээгдэж байсан үлэг гүрвэлийн ясыг бусад олдворуудын хамт хулгайлжээ.
Лондон хотын цагдаагийн байгууллага “Scotland Yard” 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг Их Британийн нутагт байгаа хэмээн таамаглаж хайсаар байна. Монголын Засгийн газар ч Их Британийн цагдаа нарын тусламжтайгаар Тироназаурус рексын ойрын төрөл Тарбозаурус батаарын ориг ясыг олно хэмээн найдаж байгаа юм. Энэхүү үлэг гүрвэлийн яс хар зах дээр 700 мянган паундын үнэ цохино.
Монгол болон Хятадаас хууль бусаар үлэг гүрвэлийн олон ясыг хил давуулснаа хүлээн зөвшөөрсөн Эрик Прокопи 17 жилийн ял авч, 160 мянган паундын торгууль төлсөн юм. Түүний хулгайлсан таван үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас олсон. Харин зургаа дах нь буюу алга болсон Монголын Тарбозаурус батаарын ясыг Британид байж магадгүй хэмээн хайсаар.
Их Британийн цагдаагийн байгууллага хар захын худалдаачдыг судалж, 12 метр өндөр Тарбозаурус батаарын ясыг хайсаар байна.
Монголын эрх баригчид Эрик Прокопитой ойр ажиллаж байсан ясны худалдаачин Крис Мүүрийг энэ хэрэгт тусална хэмээн итгэж байна хэмээн бичжээ.
Бидний удахгүй угтан авч, музейдээ тахиад үзэж сонирхоно хэмээн найдаж байсан Тарбозаурус батаарын яс хаана байгаа нь домог хэвээрээ үлдэх вий.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)